"ЭМ БИ СИ МОНГОЛИАН БИЗНЕС КОНСАЛТИНГ" ХХК
танилцуулга
Эрхэм зорилго
"ЭМ БИ СИ Монголиан Бизнес Консалтинг" ХХК нь мэдлэг, б оловсролыг Монгол Улсын иргэн бүрт хүргэж, түүнийг үе дамжуулан өвлүүлэх замаар бодит хэрэгцээг хангахад оршино. Оюуны өмчийг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, мэдээлэл авах иргэдийн эрхийг хангахын төлөө тууштай ажиллана.
Үнэт зүйлс
Компани Монгол хүн бүрийн үнэт зүйл, оюуны хөдөлмөр, хөрөнгө оруулалтын өгөөжийг тогтмол нэмэгдүүлэхэд үнэт зүйлсээ чиглүүлнэ.
Алсын хараа
Оюуны болон өмчийн үнэ цэнийг Монгол Улсын иргэн бүрт хүргэж, дотоод, гадаад зах зээлийг холбосон найдвартай түнш болох зорилготой. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах шинэ эрин үеийг эхлүүлэхээр зорьж байна.
"ЭМ БИ СИ Монголиан Бизнес Консалтинг" ХХК нь 2016 оны 9-р сард бизнесийн болон менежментийн зөвлөх үйлчилгээ, олон нийттэй харилцах үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Анх компани жижиг байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдэд санхүү, маркетингийн стратеги боловсруулах, зах зээлийн судалгаа хийх, түүний үндсэн дээр бизнесийн болон санхүүгийн төлөвлөгөө боловсруулах зэрэг бизнес, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээг санал болгож байв. Хууль эрх зүйн хувьд компанийн эрх ашгийг хамгаалах, олон улсын түншлэлийн гэрээ байгуулах зөвлөгөө өгөх, гэр бүлийн маргаан, үл хөдлөх хөрөнгийн болон иргэний эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэх үйлчилгээг үзүүлж байжээ.
Мөн компанийн зүгээс олон нийтийн чиглэлтэй хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Тэдний анхны томоохон санаачилга бол 2016 онд төрийн байгууллагын ажилчдад зориулсан "Хэрэглэгчийн карт" төсөл байсан бөгөөд энэ нь өдгөө оюуны өмчөөр баталгаажсан төдийгүй Монгол Улсын банкны картын системд шинэчлэл хийсэн. Мөн арилжааны банкуудтай хамтран 8%-ийн орон сууцны зээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, иргэдэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхөд тусалсан.
COVID-19 цар тахлын үед "ЭМ БИ СИ Монголиан Бизнес Консалтинг" ХХК нь БНХАУ-аас зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл импортлох үеийн ложистикийн бэрхшээлийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн хоорондох зөрүүг арилгаж, эрүүл мэндийн чухал нөөцийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
2021 онд тус компани БНЧУ-ын Элчин сайдын яамтай хамтран хоёр орны дипломат харилцааны 71 жилийн ойг тэмдэглэх хүрээнд "Чех-Монголын 71 жилийн түүх" нэртэй 32 минутын баримтат кино бүтээжээ. Энэхүү кино нь хоёр орны харилцааг илтгэх түүхэн үйл явдлуудыг баримтжуулсан бөгөөд улс орнуудын хувьд үнэт архивын баримт болж үлджээ.