top of page
Бид гааль, бизнес, хууль эрх зүйн зөвлөгөө өгөн, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангасан шийдлийг хүргэдэг.

INCOTERMS
 

Худалдаачид Олон улсын худалдааны танхимаас гаргадаг INCOTERMS-ийн аль нэг дүрмийг /тухайлбал: EXW…, FOB.., DAT…зэрэг/ харилцан тохиролцож сонгож хэрэглэдэг. Та гадаад худалдааны гэрээ байгуулах, захилга хийх, Тээвэр зуучлагчтай гэрээ байгуулахдаа энэ дүрмүүдтэй таардаг. INCOTERMS-ийн хамгийн сүүлийн хувилбар 2020 онд гарсан бөгөөд Та дүрмийг зөв сонгон хэрэглэх нь бизнесийн зардал, эрсдэлийг тооцох боломжийг олгодог.

ШУУРХАЙ УТАС 1900-8888

Үйлчлүүлэгч Та бүхэнд тулгамдсан асуудлаар нь ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд гаалийн хууль тогтоомж, Монгол улсын холбогдох хууль тогтоомжид үндэслэгдсэн хариултыг шуурхай өгнө. ТА АСУУ БИД ХАРИУЛНА. Буруу асуулт гэж байхгүй.

БАРААНЫ ГААЛИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭ

Экспорт, импортын барааны гаалийн үнийг тогтоох аргууд нь өөр байдгаас гадна, мэдүүлэгч нь барааныхаа үнийг хэлцлийн үнийн аргаар мэдүүлэх эрхтэй байдаг. Бид гаалийн үнийг тогтоох, үнэлгээний аргуудыг дэс дараалан хэрэглэх болон гаалийн байгууллагаас тогтоосон үнэлгээний аргын хүрээнд Талууд зөвшилцөх асуудлуудаар зөвлөмж, мэдээлэл өгнө. Гаалийн үнэлгээний асуудал нь хамгийн төвөгтэй, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага шаарддаг тул Та бидэнд хандана уу.

БАРААНЫ АНГИЛАЛЫН КОДЫГ ТОГТООХ

Гаалийн байгууллагад мэдүүлэх экспорт, импортын барааны ангиллын код нь гаалийн болон бусад татвар ногдуулалт,  хөнгөлөлт чөлөөлөлт, эрх бүхий байгууллагаас олгох лиценз, зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлэх асуудлуудтай шууд холбогдож байдаг.

Гаалийн байгууллагад мэдүүлэх экспорт, импортын барааны ангиллын кодыг тогтоох нь Танд хамгийн төвөгтэй асуудлуудын нэг байх тул БТКУС кодыг  зөв бодитой тодорхойлоход  зөвлөгөө өгнө.

ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ ИРГЭН, КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Гадаад худалдаа эрхлэгч нь гаалийн харилцаанд оролцох бэлтгэлээ хангаснаар аливаа эрсдлээс хамгаалагдана. Танай компанийн холбогдох бүх албан тушаалтнууд /зөвхөн гаалийн мэргэжилтэн бус гадаад худалдааны мэргэжилтэн, санхүүгийн болон логистик хариуцсан ажилтнууд зэрэг/ бүгд гаалийн хууль тогтоомжийг ойлгож мэдсэнээр гаалийн ёс журмын ажиллагааг сахих үүргээ биелүүлж, компанийн санхүүгээ удирдах, хууль сахилтаа дээшлүүлж, нийгмийн хариуцлага нэмэгдэнэ.

ХОРИГЛОСОН ЭСХҮЛ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ НЭВТРҮҮЛЭХ БАРАА

Монгол улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон бараа, эсхүл эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлдэг бараанд холбогдох мэдээллийг эрх зүйн эх сурвалжийн үндсэн дээр мэдсэнээр Монгол улсын холбогдох түүний дотор гаалийн хуулийг зөрчих эрсдэлээс сэргийлнэ. Та гаалийн байгууллагаас итгэл хүлээлгэсэн аж ахуйн нэгж болж, Танай компанийн гаалийн хяналтын эрсдэлийн төлөв “улбар шар”, “ногоон” төлөвт шилжих боломж, нөхцөл дээшилнэ.

ГААЛИЙН ХЯНАЛТ

Гаалийн хуульд зааснаар гаалийн хяналтын олон хэлбэр байдаг бөгөөд Та гаалийн хяналтын хэлбэр, Гаалийн хяналтын бүсийн талаар ойлгож мэдсэнээр гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх болно. Түүнчлэн хорио цээр, эрүүл ахуй, чанарын хяналтад хамрагдах бараанд “Хяналтаар хуудас”-аар шалгалт хийдэг болохыг анхаарна уу.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

Иргэн, хуулийн этгээд нь улсын хилээр нэвтрүүлсэн гадаад худалдааны бараагаа бараа илгээсэн, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн бүрдүүлэлт хийлгэх үүрэгтэй. Гаалийн бүрдүүлэлт хийх газар, цагийг Гаалийн удирдах төв байгууллага тогтоодог. Гаалийн бүрдүүлэлт нь ердийн, түргэвчилсэн, хялбарчилсан зэрэг төрөлтэй. Та бүрдүүлэлтийн асуудлаар бидэнд хандана уу.

МЭДҮҮЛЭГЧ ГЭЖ ХЭН БЭ

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлдэг. Иргэн, хуулийн этгээд Та өөрөө эсхүл Гаалийн зуучлагч байгууллагын Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан бараагаа гаальд мэдүүлнэ. Та бараагаа гаальд хэрхэн мэдүүлэх гэж байна вэ? Хэрэв Та Гаалийн зуучлагч байгууллагаар дамжуулан бараагаа мэдүүлэх гэж байгаа бол уг компанитай заавал Гэрээ байгуулахыг зөвлөж байна.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ

Мэдүүлэгч нь барааг гаальд мэдүүлэхийн тулд Гаалийн тухай хуульд заагдсан 25 төрлийн гаалийн бүрдүүлэлтийн горимоос аль нэгийг сонгох шаардлагатай. Та гаалийн бүрдүүлэлтийн аль нэг горимыг сонгох, өөрчлөх эрхтэй. Гаалийн бүрдүүлэлтийн горим тус бүрээр горимыг хэрэгжүүлэх журмыг ГЕГ-ын даргын тушаалаар баталдаг. Та биднээс энэхүү асуудлаар бүрэн зөвлөгөө аваарай.

ГААЛИЙН БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАР

Та бараа Импортын барааны гаалийн болон бусад татварыг гаалийн үнээс тооцох нь мэргэжлийн мэдлэг шаарддаг үйл ажиллагаа тул Та биднээс зөвлөгөө аваарай. Мөн гаалийн болон бусад бусад албан татварыг хорогдуулан тооцох, буцаан олгох, татвараас чөлөөлөгдөх, татвар үл ногдуулах бараа зэрэг ойлголтууд байдаг.

ГААЛИЙН ТАРИФ, ТӨРӨЛ

Манай улсад экспортын болон импортын барааны гаалийн тарифыг хэрэглэдэг. Гаалийн тарифыг тогтоохдоо барааны код, нэр төрлийг Уялдуулсан системийн дагуу заадаг. Импортын барааны гаалийн тариф нь Ердийн, Нэн тааламжтай, Хөнгөлөлттэй хувь хэмжээтэй. Нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф нь тухайн барааны гарал үүслийн улсыг нотлох бичиг баримтаар баталгааждаг. Та импортсон бараандаа ямар хувь хэмжээг сонгож, татвар төлөхөө мэдэж байгаа юу?

ГААЛЬД ЦАХИМААР МЭДҮҮЛЭХ

Та, Танай компани өөрийн экспортлох эсвэл импортолсон бараагаа өөрөө гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой болсныг Та мэдэж байгаа юу? Өөрөө цахимаар бараагаа мэдүүлснээр Та цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэхээс гадна үнэн бодит мэдээллээ гаальд шууд өгөх боломж бүрдэнэ. ТА манай цахим бүрдүүлэлтийн сургалтад сураарай.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТ

Гаалийн хяналтын нэг хэлбэр бөгөөд гаалийн байгууллагаас барааг эзэнд нь олгосноос хойш 5 хүртэл жилийн хугацаанд гадаад худалдаа эрхлэгчийн гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээлэл нь үнэн зөв байсан эсэхийг тогтоох гаалийн зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид хийдэг шалгалт болно. Танд энэ асуудал тулгарсан бол Бидэнд хандаарай.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ШИЙДВЭРТ ГОМДОЛ ГАРГАХ

Мэдүүлэгч Таны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтаны шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргах журам, хугацаа, хэлбэр, хугацааг Гаалийн тухай хуульд заасан. Та гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид гомдол гаргах бол биднээс зөвөлгөө авах боломжтой.

ГАДААД ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Та гадаад худалдааны гэрээ байгуулахаар бэлтгэж байна уу? Бусдаас санал болгосон гэрээний төслийг шууд хүлээн зөвшөөрч гэрээг баталгаажуулах нь Танд маш эрсдэлтэй байх болно. Нөгөө талаар гадаад худалдааны гэрээний олон төрөл, хэлбэр байдаг. Гэрээний нөхцөл тус бүр нь гэрээ хэрэгжих явцад Танд тулгарах эрсдэл, алдагдал болохыг үгүйсгэхгүй. Та биднээс зөвлөгөө авах, гэрээний төсөл хийлгэх боломжтой.

ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТУУД

Гадаад худалдааны гэрээ хэлцлийн хэрэгжилтийн үе шат бүрээр олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг үндэслэн олон улсын худалдааны бичиг баримтын стандартын дагуу худалдааны бичиг баримтууд бичигддэг бөгөөд гаалийн байгууллагад гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах, хэлцлийн үнийг болон гарал үүслийн улсыг баталгаажуулах зэрэг бичиг баримт болдог.

Бидний сошиал хуудастай нэгдээрэй.

1900-8888

Чингэлтэй дүүрэг, 3 хороо, Жуулчны гудамж, 15172

Монгол Ньюс 401 тоот

Шинэ мэдээлэл хүлээн авах

Брошур татах

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

bottom of page